Ховд их сургууль, БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуультай шинээр тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ХИС-ийн 8 багш 2 ээлжээр тус сургуульд туршлага судлан мэргэжил дээшлүүлж байна.
Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш Л.Нямсүрэн, Г.Пүрэвдорж, Б.Болорцэцэг, Хэл, зохиолын тэнхимийн багш А.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй I ээлж хамтран хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцох, сургалт, судалгааны үйл ажиллагааны туршлага судалж, багш, профессоруудтай харилцаа тогтоох, сургууль, аймаг орон нутгаа сурталчлах, лекц унших, хуралд оролцох зэрэг ажлын удирдамжид тусгасан ажлуудаа амжилттай гүйцэтгэн нутгийн зүг жолоо залахад бэлэн болсон байна.
Харин Физик инженерчлэлийн тэнхимийн багш Л.Мөнхбат, Хэл, зохиолын тэнхимийн багш Б.Бямбадорж, Биеийн тамир, арга зүйн тэнхимийн багш Б.Болд, Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш М.Цацрал нарын бүрэлдэхүүнтэй II ээлж зорьсон газартаа хүрч өнөөдөр сургуулийн холбогдох багш, ажилтнуудтай уулзалт хийн, номын сан, сургуулийн түүхийн музейтэй танилцаж туршлага судлах ажлаа амжилттай эхлүүллээ.