ХИС-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш И.Бүрэн-Өлзий, Европ хэлний тэнхимийн багш Б.Орхон нар БНХАУ-ын Чинхай мужийн Хөхнуурын үндэстний их сургуульд 28 хоногийн хугацаатай туршлага судлан мэргэжил дээшлүүлж байна.
Гадаад харилцааны алба болон бусад холбогдох бүрэлдэхүүний сургууль, тэнхим нэгжийн удирдлагууд манай багш нарыг хүлээн авч уулзан, туршлага судлах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, үр дүнтэй уулзалт хийсэн тухай Хөхнуурын үндэстний их сургуулийн Гадаад харилцааны албанаас мэдээллээ.
Ийнхүү Ховд их сургууль, Хөхнуурын үндэстний их сургуультай байгуулсан ажлын төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа анхны ажил амжилттай эхэллээ.