Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж, ГБХЗХГ хамтран “Мэргэжил бүхэн сайхан” аяныг зохион байгуулж байна

Image may contain: 10 people, including Norovtseren Lhagva, people smiling, people standing and outdoor

Боловсролын хүрээлэнгээс “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь” төслийн хүрээнд хийсэн судалгаанд хамрагдсан сурагчдын 82,2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, мэдээлэл хэрэгтэй байна гэж хариулсан нь мэргэжил сонголтын талаар мэдээлэл сурагчдад чухал шаардлагатай байгааг харуулж байна гэж үзжээ. Тиймээс Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгох талаар мэдээлэл олгох, сайтар судалж, бодит байдалд нийцсэн, алсыг харсан сонголтыг хэрхэн хийх талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Мэргэжил бүхэн сайхан" аяныг Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж, аймгийн ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулж байна. “Мэргэжил бүхэн сайхан” аяныг 04 дүгээр сарын 09-өөс 20-ний өдрүүдэд Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан, мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 12 жилийн I, II сургуулийн 100 гаруй сурагчдад хүрч мэдээлэл хүргэсэн байна.

ВИДЕО:





Image may contain: 4 people, people sitting and food

Image may contain: 5 people, people smiling

Image may contain: 11 people, people sitting, table and indoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ