Next Electronics Их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар бүх бараандаа 5-50%-ийн хямдрал зарласан “Шөнийн худалдаа” зохион байгуулна



Гэр ахуйн цахилгаан барааны Next Electronics их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж хэрэглэгчдийн найдвартай түнш байж, чанар шингэсэн баталагаат барааг таны гэрт хүргэн ажилласаар байна. Next Electronics их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар нь хэрэглэгч, худалдан авагч та бүхэнд хүссэн бараагаа хаана ч байхгүй хямд үнээр худалдан авах боломжийг олгох үүднээс “Шөнийн хямдралтай худалдаа”-г анх удаагаа зохион байгуулах гэж байна. “Шөнийн хямдралтай худалдаа”-г маргааш буюу 2018 оны 4-р сарын 13-ны оройн 18:00 цагаас 22:00 цагийн хооронд салбар дэлгүүрийнхээ байранд зохион байгуулах бөгөөд энэ үеэр бүх бараандаа 5-50 %-ийн хямдрал зарлана. Тухайлбал, Rotenzo брэндийн 6кг-тай бүрэн автомат угаалгын машин 899.900 төгрөгөөс хямраад ердөө 599.900 төгрөг, Rotenzo брэндийн тоос сорогч 189.900 төгрөгөөс хямдраад 99.900 төгрөг, Simfer брэндийн 4 ширэмтэй цахилгаан зуух 959.900 төгрөгөөс хямдраад 709.900 төгрөг боллоо. Хямдралтай барааны тоо хязгаартай тул Ховдчууд та бүхэн яараарай. Дашрамд дуулгахад бүх бараа бэлэн мөнгөөр худалдаалагдах юм. 













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ