Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ц.Цогцолмаа 2018 оны 03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллахдаа 2018 оны төсвөөр хийх хөрөнгө оруулалтаас гадна боловсрол, соёлын салбарт тулгамдаж буй дараах асуудлуудыг газар дээр нь нэмж шийдвэрлэлээ.
1. Хөгжимт драмын театрын гэрэл, дууны тоног төхөөрөмж 68,3 сая төгрөг
- Гэрлийн пульт 55,0 сая төгрөг
- Ардын хөгжмийн зэмсэг 30,0 сая төгрөг
- Жангар жүжиг 80,0 сая төгрөг
2. Музейн тоног төхөөрөмж 50,0 сая төгрөг
3. Нийтийн номын сангийн засвар 10,0 сая төгрөг
4. Буянт сумын сургуулийн биеийн тамирын заалны засвар 60,5 сая
- Номын санг тохижуулах
5. Дуут сумын сургуулийн дотуур байранд 6,4 сая төгрөг
6. Ховд сумын сургуулийн дотуур байранд 9,2 сая төгрөг
7. Жаргалант сумын 1 дүгээр сургууль сантехникийн засвар 197,2 сая төгрөг
- 5 ангийн ширээ сандал
- 6 ширхэг ухаалаг самбар
8. Жаргалант сумын 3 дугаар сургуулийн их засвар 450,0 сая төгрөг
9. Жаргалант сумын 7 дугаар сургуулийн их засвар 237 сая төгрөг
10. Булган сумын цэцэрлэгийн их засварт 360,0 сая төгрөг
11. Ховд сумын цэцэрлэгийн их засварт 13,0 сая төгрөг
12. Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэг их засвар 370,0 сая төгрөг
13. Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбайг шинээр тохижуулах 40,0сая төгрөг
14. Боловсрол, соёл, урлагийн газрын их засвар 142,2 сая төгрөг
15. Биеийн тамир спортын газрын их засвар 194,4 сая төгрөг
Мөн 2019 онд улсын төсвөөр Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн хичээлийн барилга барих, Жаргалант сумын 6 дугаар сургуулийг дотуур байртай болгох асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ амласан байна.