Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадын 2-ын даваанд нийт 1465 багш сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө



Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2018 оны  03 дугаар сарын  21-ний өдрийн А/13 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг, олимпиад зохион байгуулах журмын дагуу  2017-2018 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн  олимпиадын 2-ын давааг  2018 оны 3 дугаар  сарын 23-наас 3 дугаар  сарын 31-ний хооронд  Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори 1  дүгээр сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль, 6 дугаар сургуулиуд дээр  амжилттай зохион байгуулж явууллаа. Олимпиадад ерөнхий боловсролын 24 сургууль, ХоИС-ийн лицей сургуулийн  багш, сурагчдын 25  баг оролцлоо. Энэ хичээлийн жилийн багш, сурагчдын мэргэжлийн хичээлийн олимпиадыг зохион байгуулах журмыг мэргэжилтнүүдийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/13 дугаар тушаалаар баталгаажуулан сургуулиудад хүргүүлэн мөрдөж  ажиллав.

Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадын 2-ын даваанд 15 хичээлээр багшийн  16 төрөлд 516 багш, сурагчийн 42 төрөлд  949 сурагч нийт  1465 багш сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадын 2-ын даваанд оролцогчдыг байр эзлүүлэн эхний 3 байр эзэлсэн багш, сурагчдыг Боловсрол, соёл, урлагийн газрын өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал тус тус олгож, шагналд 1530,0 мянган төгрөг зарцууллаа. 
Улсын олимпиадын 3-ын даваанд оролцох багш, сурагчдын унааны зардалд 598000,0 мянган төгрөг төлөвлөөд байна.
Олимпиад зохион байгуулж явуулахад мэргэжлийн хичээлийн сэдэв болон түлхүүрт ямар нэгэн алдаагүй, физик, математикийн хичээлийн бодолт  заавар  онлайнаар  тавигдаж байгаа нь  ололттой, маргаан  гарах, эргэлзээ төрүүлэхгүй байсан нь талархууштай байлаа гэж аймгийн БСУГазраас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ