“Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зөвлөмж, аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа


Мерси Кор ОУБ-аас Ховд аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-тай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслийн хүрээнд “Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зөвлөмж, аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн ОБГ, ХХААГ, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, нийт сумдын ЗДТГ болон мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, ажилтнууд гэсэн 40 гаруй хүн хамрагдав. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан аймаг сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний “Зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө”-ний шинэчилсэн загварыг танилцуулах, уг төлөвлөгөөг боловсруулахад Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар олон улсын "ЛЕГС" стандартыг тусгах талаар мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангах, төлөвлөгөөг боловсруулах чадавхийг бий болгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа. 



ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ