Ховд их сургуулийн багш нар БНХАУ-д туршлага судална

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Ховд их сургууль, БНХАУ-ын их, дээд сургуультай хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлын хүрээнд ХИС-ийн 8 багш БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун хойтын үндэстний их сургууль, 2 багш Чинхай мужийн Хөхнуурын үндэстний их сургуульд тус тус 21-28 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлж, туршлага судлахаар 04 сарын 09-ний өдөр БНХАУ-ыг зорино.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас багш нарыг хүлээн авч уулзан, туршлага судлах ажлын нэгдсэн удирдамж болон сургууль сурталчлах үйл ажиллагааны талаар зарим чиглэлүүдийг өглөө.

Ажлын нэгдсэн удирдамжид багш нар дээрх сургуулиудын сургалт, судалгааны үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцах, өөрсдийн мэргэжлийн тэнхим нэгжид туршлага судлах, мэргэжил нэгт багш нартайгаа сургалт, судалгааны ажлын санал солилцох, лекц унших, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ажлуудыг хийхээс гадна сургууль сурталчлах уулзалт болон бусад үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар тусгасан байна.

Image may contain: 3 people, people sitting, table and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ