Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагчийн нэрэмжит
“Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн олимпиадыг Ховд аймгийн ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж Ховд аймгийн ЕБС-ийн нийт 207 сурагч мэдлэг оюунаа сорин оролцлоо.
“Монголын түүх” хичээлээр 9-р анги1-р байр Прогресс сургуулийн 9а ангийн сурагч А.Сайнжаргал
2-р байр Манхан сумын сургуулийн 9а ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ
3-р байр Мөнххайрхан сумын сургуулийн 9а ангийн сурагч Т.Есөнтөмөр
“Монголын түүх” хичээлээр 12-р анги
1-р байр Манхан сумын сургуулийн 12б ангийн сурагч Г.Шинэбаяр
2-р байр ХИС-ийн лицей сургуулийн 12а ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ
3-р байр 2-р дунд сургуулийн 12б ангийн сурагч С.Эрдэнэцэцэг
“Нийгмийн тухай мэдлэг” хичээлээр анги
1-р байр ХИС-ийн лицей сургуулийн сурагч Б.Болоржин
2-р байр ХИС-ийн лицей сургуулийн 12б ангийн сурагч М.Туяацэцэг
3-р байр Цаст-Алтай сургуулийн 12г ангийн сурагч З.Лаура
4-р байр 2-р дунд сургуулийн 12а ангийн сурагч Б.Ганцэцэг
5-байр ХИС-ийн лицей сургуулийн 12а ангийн сурагч Т.Ганболд нар тус тус шалгарч, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, ТНУ-ы тэнхимийн эрхлэгч Ч.Мөнхбаяр нар шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.