Ховд их сургуулийн хамт олон “Монголын ирээдүй-Бяцхан зүрхэнд сүүн сэтгэлийн аян”-д нэгдэж сэтгэлийн хандиваа хүлээлгэн өгөв

Image may contain: 2 people, people smiling, people standing

“Монголын ирээдүй-Бяцхан зүрхэнд сүүн сэтгэлийн аян”-д Ховд их сургуулийн нийт профессор багш, ажилтан албан хаагчид нэгдэж мөнгөн хандив болон кэнди шилжүүлэг хийж ГХХА-ны албанд нэгтгэн сэтгэлийн хандиваа өнөөдөр хүлээлгэн өглөө. Аяныг санаачлан зохион байгуулагч бид аливаа асуудлыг төр захиргааны байгууллагуудаас хүлээж суухаас илүүтэйгээр өөрсдөд байгаа нөөц боломжид тулгуурлан зоригтой, зорилготой эхлүүлж, нэгдэж чаддаг, өнөөдрийн нийгэмд "ЭЕРЭГ ЗҮЙЛ" ус агаар мэт хэрэгтэй байгааг яриандаа дурдаад “Аянд нийт хамт олноороо бүрэн нэгдсэн Ховд их сургуулийн хамт олонд талархаж байна, та бүхэн бол баруун бүсийн хамгийн зөв, хамгийн эерэг нөлөөлөл мөн” онцоллоо.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ