"Элэг бүтэн Монгол"-ын эхний шатны үзлэг оношлогоо Ховд аймгийн хэмжээнд 59.3 хувьтай хийгдсэн байна



Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний   хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний 2 дахь шатны үйл ажиллагаа эхэлж байна. Энэ удаагийн үзлэг, шинжилгээнд 15-39 насны иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжин хамрагдах юм. Өнгөрсөн 2017 онд Ховд аймгийн 40-65 настай 18320 даатгуулагчид элэгний В,С вирусын илрүүлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдахаас 10810 хүн нь хамрагджээ. Илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 1028 нь хепатит В вирүсийн, 1485 нь хепатит С вирүсийн, 111 нь  хепатит В,С вирүсийн халдвартай гарч С вирус илэрсэн иргэдийн 97.2 хувь нь вирүсийн идэвхжилээ тодорхойлуулсан байна. Элэгний В,С вирусын халдварын  илрүүлэг, оношилгоо эмчилгээ Ховд аймгийн хэмжээнд  59.3 хувьтай хийгдсэн ба Эрдэнэбүрэн, Цэцэг сумууд 100 хувь,  Мянгад, Алтай сумууд 80-90, Буянт, Дөргөн, Дуут сумууд 70-80 хувьтайгаар харин Булган, Ховд, Үенч, Чандмань сумууд 50-иас доош хувьтай хамруулжээ. Элэг бүтэн Монгол"-ын 2-р шатны үзлэг оношлогоонд 15-39 насны бүх иргэдийг 2018 ондоо багтаж сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хамруулахаар ийнхүү нээлтийн үйл ажиллагаагаа зохин байгууллаа.



ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ