Ховд аймгийн БОЭТ-ийн удирдлагууд Рентген харалтыг хүүхдийн өвчний оношилгоонд хэрхэн хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа



ДЭМБ-аас рентген, томографийн шинжилгээнд 0-5 насны хүүхдийг оруулахгүй байх зөвлөмж гаргасан байдаг. Учир нь Рентген туяаны шинжилгээнд орсоноор ялангуяа бага насны хүүхдийн дархлааг тодорхой хэмжээгээр сулруулдаг байна. Тиймээс Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Чанарын албанаас 2018 оны 03 дугаар сарын 23–ны өдөр “Рентген харалтыг хүүхдийн өвчний оношилгоонд хэрхэн хэрэглэх вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт БОЭТ-ийн удирдлагууд болон хүүхэд, нярай, дүрс оношилгооны тасгийн эмч нар, рентген техникч гээд нийт 15 хүн оролцсон байна. Хэлэлцүүлгийн үр дүнд   0-5 насны хүүхдэд хийх рентген харалтыг багасгаж, улмаар харалт хийхгүйгээр зураг авах үйл ажиллагааг нэг сарын хугацаанд  туршилтаар хийж үр дүнг тооцох  шийдвэр гарган ажиллаж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ. /EAGLE телевизээс  Бага насны хүүхдийн рентген шинжилгээ, цацрагийн аюулгүй байдлын талаар хийсэн хэлэлцүүлэгийг хүргэж байна/

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ