Ховд Хөгжил Политехник коллежийн суралцагч Б. Анударь, Б.Сумъяабазар нар “АЛТАН ХАЙЧ-2018” Улсын уралдаанаас Алтан медаль хүртжээ



МСҮТ, Политехник коллежүүдийн үсчин, гоо засалч, хумс засалчийн мэргэжлийн суралцагчдын “АЛТАН ХАЙЧ -2018” Улсын 16-р уралдаан 2018 оны 03 дугаар сарын 30- нд UB PALACE ROYAL танхимд амжилттай боллоо. “АЛТАН ХАЙЧ” улсын уралдааныг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж санаачлан 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн уралдааныг Абука МСҮТэрхийн дагуу зохион байгуулжээ. Энэхүү уралдаан нь дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр явагддаг бөгөөд суралцагчдын мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих тэднийг олон улсын жишигт хүргэх, мэргэжлийн чадвар, чадамжийг тодорхойлж дэлхийн үсчин, гоо засалчдын дэвшилтэт техник технологийг сургалтын агуулгад нэвтрүүлэх, багшийн ур чадварыг дүгнэх, оюутан залуусыг мэргэжилдээ дур сонирхолтой болгон хөгжүүлэх, цаашид өсөн дэвжихэд томоохон нөлөө үзүүлдгээрээ гол ач холбогдолтой юм. "АЛТАН ХАЙЧ-2018"-16 дахь удаагийн үсчин гоо сайханчдын Улсын уралдаанд Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн багш Т.Мөнхцэцэг,  багш Ц.Дэлгэрсайхан нарын бэлтгэсэн үсчингийн 2-р ангийн суралцагч Б. Анударь "Эмэгтэй хуримын гоёл" төрлөөс Алтан медаль, Үсчингийн 1-р ангийн суралцагч Б.Сумъяабазар "Эрэгтэй зураглалтай засалт" төрлөөр Алтан медаль хүртсэн байна. Улсын уралдаанд оролцож амжилт гаргасан багш сурагчдыг Ховд Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан хүлээн авч уулзан баяр хүргэлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ