Ховд их сургуулийн профессор С.Доржийн нэрэмжит XXII олимпиадын дүн гарлаа



Ховд аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн IX, XII ангийн сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг профессор С.Доржийн нэрэмжит Биологийн XXII олимпиад 2018 оны 03 сарын 29-ний өдөр Ховд их сургуулийн Биологийн тэнхимд зохион байгуулагдлаа. 
Тус олимпиад 2 ангиллаар явагдсан бөгөөд дараах сурагчид шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал, Ховд их сургуульд элсэн суралцах эрхийн бичиг, Ховд их сургуулийн дэргэдэх “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей ахлах сургууль”-д суралцах урилга гардан авлаа.

IX ангийн олимпиадад 
1-р байр Б.Баярцэцэг /I сургуулийн 9а анги/
2-р байр С.Нурсауле /II сургууль 9б анги/ 
3-р сургууль Ч.Эрдэнэбат /Мөнххайрхан сумын 12 жилийн дунд сургуулийн 9б анги/

XII ангийн олимпиадад 
1-р байр Э.Эрдэнэсолонго /Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12б анги/
2-р байр Б.Оюунтуул / Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12б анги /
3-р байр Д.Гэрэлзаяа /I сургуулийн 12г/ нар тус тус шалгарлаа гэж Ховд их сургуулиас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ