Өнөөдөр “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР”

Image may contain: 6 people, people smiling, people standing

Өнөөдөр “ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БОЭТ-ийн нийт ажилтан албан хаагчид болон алтан гарт эмч нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг БОЭТ-ийн гадна талбайд зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, БОЭТ-ийн Захирал, удирдлагууд, эмч ажилтнууд болон олон жил аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажилласан үе үеийн ахмад эмч нарын төлөөлөл оролцлоо. 

Image may contain: 9 people, people smiling, people standing

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Манлай эмч”-ээр Лаборторийн их эмч н.Отгончимэгийг шалгаруулан өргөмжлөл, цалингийн 40 хувиар шагнав. Мөн энэхүү баярын өдрийг угтан зохион явуулсан Онол практикийн бага хуралд амжилттай оролцсон эмч, ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, 1-р байранд, Уламжлалын тасгийн их эмч Б.Алтангадас, 2-р байранд Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч н.Лүнчулуун нар тус тус шалгарсныг урамшуулав.БОЭТ нь өдгөө 400 гаруй эмч, ажилтантай буюу үүний 105 эмч мэргэжилтэй. Энэ жил тус эмнэлэг Клиникийн профессор 3, магистр-3 тус тус эрдмийн зэрэг хамгаалжээ.Тус төвөөр жилд дунджаар амбулаторийн үзлэгээр 15000 гаруй хүн үзлэг, оношилгоонд хамрагдаж, 12000-15000 орчим иргэн хэвтэн эмчлүүлдэг байна.  

Image may contain: 8 people, people smiling, people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ