Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 03 дугаар сарын 29-ний өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт зохион байгууллаа. Тус дадлага, сургуулилтад Ховд их сургуулийн нийт 105 багш ажилтан, 1084 оюутан оролцож Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан 15 нэр төрлийн биед авч явах хэрэгслийг бүрэн бэлтгэж оролцлоо гэж Ховд их сургуулиас мэдээллээ. Огноо: 3/29/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1703 Мэдээ таалагдсан: