"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслөөс "Харилцан суралцъя" чуулган зохион байгуулж байна.



Глоб интернэшнл Төв ТББ, "Бүх нийтийн боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөл 2017 оноос Ховд аймгийн Жаргалант, Алтай сумдад хэрэгжиж байна. Үүнтэй холбогдуулан 3-р сарын 29, 30 ны өдрүүдэд Жаргалант суманд "Харилцан суралцъя" чуулган зохион байгуулж байна. Уг чуулганд зорилтод сумдын сургуулийн эцэг эх, багшийн холбооны төлөөлөл, сургуулийн захирлууд, "Сурах чадварыг бэхжүүлэх" ТББ, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газрын төлөөлөл оролцож байна.



ВИДЕО:

 

Чуулганаар Алтай, Жаргалант сумдын сургуулийн эцэг эх, багшийн холбоод өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулж, сургуулийн орчинд хамтын манлайллыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцахаас гадна сургуулиудад тулгамдаж буй асуудал тэдгээрийг шийдэх боломжийг хэлэлцэж, саналаа нэгтгэн аймгийн Засаг даргад хүргүүлэх юм байна.


Өмнө нь "Харилцан суралцъя" баруун бүсийн чуулганыг 2017 оны 11-р сард Баян-Өлгий аймагт зохион байгуулж байсан бол энэ удаагийн чуулганыг Ховд аймагт зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн зорилго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтод аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээг хүргэхэд хувь нэмэр оруулах юм Уг төсөл хэрэгжсэн сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай, Булган, Хөвсгөл, Ховд, Увс, Баян-өлгий аймгийн нийт 20 сургуулийн дэргэд Сургуулийн эцэг эх, багшийн холбоог байгуулаад байна. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ