0-5 насны хүүхдийн өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын эмгэг, нас баралтын гол шалтгаан нь пренатал буюу төрөлт ойрны үед үүссэн эмгэг эзэлдэг байна. Тиймээс Хүүхэд, нярайн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, зөвлөгөө, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, анагаах ухааны чиглэлээр судлагаа шинжилгээний ажил эрхлэх, эцэг эхчүүдэд зөвлөн туслах үйлчилгээ бүхий "Гурван Эрдэнэ" хүүхэд, нярайн хувийн эмнэлэг үүдээ нээлээ. “Гурван Эрдэнэ” Хүүхэд, нярайн эмнэлэг нь нярай болон бага насны хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийг эрт оношлох, эмчлэх, эмгэгээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахад оршино. Эмнэлгийн үйлчилгээг явуулахдаа Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, тушаал шийдвэрийг даган мөрдөж, ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлэх юм.
ВИДЕО: