Сүүлийн 5 жилд Ховд аймагт газар хөдлөлтийн 18 удаагийн тохиолдол бүртгэгджээ



Өнөөдөр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр. МУ-ын Засгийн газраас жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах салбар зөвлөл нь аймгийн ОБГ, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбартай хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэ үеэр газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс ард иргэдийг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээний талаар мэдлэг мэдээллээр ханган ажиллав. 2018 он гарснаас хойш Баруун бүс нутагт магнитуд нь 3,5-аас дээш хүчтэй газар хөдлөлт 11 удаа, Ховд аймгийн нутаг дэвсгэрт магнитуд нь 3,0-аас дээш хүчтэй газар хөдлөлт 3 удаа, сул хөдлөлтүүд 300 гаруй бүртгэгдсэн мэдээтэй байна. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ