9779 клубээс зохион байгуулдаг төгсөгчдийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй" олимдиадад 200 гаруй сурагчид оролцов



Мэргэжлийн хичээлийн олимпиадын 2-ын даваа Ховд аймагт энэ сарын 23-31 ний хооронд зохион байгуулагдаж байна. Олимпиадын 15 төрөл 47 ангилалд  давхардсан тоогоор 1140 гаруй багш сурагчид оролцож байна. Энэ үеэр хэд хэдэн нэрэмжит олимпиад зохион байгуулагддагийн нэг нь 1997 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль төгсөгчдийн 9779 клубээс зохион байгуулдаг "Оюунлаг ирээдүй" олимдиад юм. Төгсөлтийнхөө 20 жилийн ойг угтан 2017 оноос зохион байгуулж эхэлсэн "Оюунлаг ирээдүй" сэдэвт Математикийн олимпиадад анх 60 гаруй сурагч оролцож байсан бол энэ жил аймаг сумын 200 гаруй сурагчид оролцож мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Жил бүр уламжлал болгон явуулах тус олимпиадыг энэ жилээс эхлэн дан ганц математик биш хүүхэд багачуудын эх хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол хэлний хичээлийг нэмж оруулсанаараа онцлогтой болов. Энэ жилийн олимпиадыг Ховд их сургуулийг түшиглэн 1997 оны төгсөгчдийн 9779 клубын санаачлагч Д.Басбиш ивээн тэтгэж төгсөгчидтэйгээ хамтран зохион байгуулж тэргүүн байранд шалгарсан сурагчдад Олон улсмын хүүхдийн "НАЙРАМДАЛ" цогцолборт амрах эрхийн бичиг, Алтан медаль, Өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.





ВИДЕО:

 











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ