Жил бүрийн 3-р сарын сүүлийн 7 хоногийн бүтэн сайн өдрийг Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэмдэглэлт энэ өдрийг угтан Ховд аймгийн Хүнсчдийн холбооноос санаачлан энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчдийн дунд явуулын үзэсгэлэн худалдааг анх удаагаа зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд 16 аж ахуйн нэгж байгууллагууд 90 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож 2,0 сая төг- н борлуулалт хийжээ. Мөн Ховд аймгийн Хүнсчдийн холбоо энэ сарын 25-ны өдөр анхдугаар зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөнд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн 160 гаруй хүн хамрагдаж орон нутагт тулгамдаж буй асуудлаа ярилцсан байна. ВИДЕО: Огноо: 3/27/2018 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1491 Мэдээ таалагдсан: