БОЭТ-ийн хамт олон Чандмань сумын 250 малчин өрхөд тусламж үзүүллээ

Image may contain: 3 people, including Амаржаргал Баасанхүү, people smiling, people standing and indoor

Аймгийн Засаг даргын санаачилгаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед малчдадаа туслах зорилгоор 3 сарын хугацаанд өрнүүлсэн "Малчдадаа тусалъя" аянд БОЭТ-ийн хамт оролцож, сэтгэлийн хандиваа өргөсөн байна. Өөрөөр хэлбэл БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд мөнгөн тусламж үзүүлсэн ба нийт 1 сая 600 гаруй мянган төгрөг хуримтлуулжээ. Аяны хүрээнд ихэнх байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүд өвс тэжээл хандивлаж байсан бөгөөд БОЭТ-ийн хамт олон хуримтлуулсан мөнгөөрөө ойр зуурын хэрэгцээний эм, анхан шатны тусламж үзүүлэх ороох боох материал авч малчдад тусламж болгон хүргэлээ.

No automatic alt text available.

БОЭТ-ийн захирал Б.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 21-22 өдрүүдэд өвөлжилт, хаваржилт хамгийн хүнд байсан Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан багийн малчин өрхүүд, сумын төвийн зарим айлаар орж урьдчилан сэргийлэх үзлэг, оношилогоо хийж, БОЭТ-ийн нийт ажилчдын халуун сэтгэл шингэсэн 10 нэр төрлийн эм бэлдмэл багтсан 1.670.000 төгрөгийн үнэ бүхий  250 ширхэг анхны тусламжийн багцыг гардуулсан байна.

Image may contain: one or more people and people sitting

Ажлын хэсэгт МУ-ын хүний гавьяат эмч Ц.Даваахүү, дотор, зүрх судасны их эмч Л.Бадамхорлоо, Дүрс оношилгооны их эмч Д.Сарангэрэл, амбулаторийн тасгийн дотрын сувилагч Л.Насанхишиг, лаборант О.Шаргаа нар багтан ажилласан бөгөөд Эхо, Сахар, БЗДХ-ын шинжилгээг газар дээр нь хийж ажиллажээ. 

Image may contain: 3 people, people sitting

Image may contain: 1 person, sitting and indoor





 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ