Жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийг улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгон тодорхой ажил зохион байгуулж ирсэн. Үүний дагуу Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас Жаргалант сумын Цаст Алтай цогцолбор сургууль дээр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, багш сурагчдад гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох зорилгоор зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах сургуулилтад Цаст Алтай цогцолбор сургуулийн 470 гаруй багш, сурагчид хамрагдаж газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдлэг мэдээлэлтэй болж дадлага эзэмшлээ.
ВИДЕО: