“Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аян эхэллээ

Image may contain: 5 people, wedding

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд хамтран өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтонд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяныг өнөөдөр Ховд аймагт эхлүүлж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Ирээдүйн эзэд - 2018” сурагчдын мэргэжил сонголтын аян 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга н.Сайнбаяр, Боловсрол соёл урлагийн газрын дэд дарга Д.Нарандорж болон Ховд их сургуулийн төлөөлөл, аймгийн төвийн 7 сургуулийн 350 орчим сурагчид оролцов.

Image may contain: 5 people, people sitting, indoor and close-up

Энэ үеэр “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?”, “Мэргэжил сонголтын чиг баримжаа”, “Өсвөр үеийн үерхэл нөхөрлөлийн харилцаа”, “Хувь хүний хөгжил, төлөвшил” зэрэг сэдвүүдийн хүрээнд Ховд их сургуулийн эрдэмтэн багш нар илтгэл мэдээлэл хийж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа хөгжүүлэх, өөрийн нөөц бололцоог нээн илрүүлэх нэгээхэн алхмыг тавьж өгснөөрөө чухал ач холбогдолтой байлаа.

Image may contain: 23 people, people sitting, table and indoor


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ