Өнгөрсөн 2017 онд Математикийн хичээлийн аймгийн аварга сурагчдыг шалгаруулах зорилгоор 1997 оны 10-р анги төгсөгчид санаачлан 10-12-р ангийн сурагчдын дунд Төгсөгчдийн нэрэмжит "Математик"-ийн олимпиадыг зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн олимпиадаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 1997 оны төгсөгчдийн нэрэмжит олимдиадад оролцож өөрийн мэдлэг оюунаа сорих, суралцах, өөрийгөө хөгжүүлэх сурагчдын санал хүсэлтийг үндэслэн энэ жилээс дан ганц Математикийн хичээлээр бус Монгол хэлний хичээлийн олимдиадыг нэмж зохион байгуулахаар болжээ. Олимпиад энэ сарын 25 ны өдөр Ховд Их сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд 24 ний өдөр оролцогчдыг бүртгэхээр болжээ...
/Өнгөрсөн жилийн олимпиадаас бэлтгэсэн мэдээллийг дараах линкээр орж сонирхоно уу/