УИХ-ын гишүүн О.Батнасан 3 сарын 19-23-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажилласантай холбогдуулан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, тойрогтоо санаачилан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа явцыг түргэсгэх тал дээр Засгийн газрын гишүүдэд санал хүсэлтээ уламжлан, шийдүүлэх тал дээр түлхэц болж ажиллалаа. Энэ удаагийн уулзалт, ажлын айлчлалын хүрээнд БОЭТ-ийн Бельгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх 8 тэрбум орчим төгрөгийн оношилгоо, үйлчилгээг сайжруулах төслийн ажлыг эхлүүлэх нөхцөл байдалтай танилцах, мөн тус эмнэлэгт шаардлагатай болон тулгамдаж буй бусад асуудлуудтай газар дээр нь танилцсан юм. Энэ хүрээнд Оношилгооны үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэгийн барилгын их засварт зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг олгох болсноо мэдэгдэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БОЭТ-д УАЗ 469 машин, оношилгооны зарим тоног төхөөрөмж гардуулан өглөө.ВИДЕО: Огноо: 3/22/2018 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1707 Мэдээ таалагдсан: