Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нар энэ сарын 22 ны өдөр Ховд аймагт ажиллаа. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нар Ховд аймаг дахь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн салбар зөвлөлийнхөнтэй уулзаж, 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, эвлэлийн шинэ бүтэц зохион байгуулалт, бодлого, ажлын албаны тухай танилцуулж, хөдөө орон нутагт хийх ажлынхаа талаар мэдээлэл хүргэн, чиглэл өгч, санал бодлоо солилцлоо.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Ховд аймаг дахь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөлийн байрны асуудлыг орон нутгийн удирдлагуудтай ярилцаж шийдвэрлүүлэхээр болж, салбар зөвлөлийн ажлын хэрэгцээнд зориулан компьютер, тоног төхөөрөмж гардуулан өгөв. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй зарим сэтгүүлчдийг салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал: Ховд телевизийн сэтгүүлч Д.Лхагвацэрэн
"Ган үзэгтэн", Ховд телевизийн сэтгүүлч П.Гантөмөр Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дээд шагнал
"Хэвлэл, мэдээллийн Тэргүүний ажилтан" цол тэмдэг хүртлээ.