Ховд Хөгжил Политехник коллеж "Монгол ур чадвар-2018" уралдаанд сантехникийн мэргэжлээр оролцох суралцагчдынхаа бэлтгэл хангах ажлыг шат дараатайгаар зохион байгуулсаар байна. Саяхан “Монгол ур чадвар- 2018” ажил мэргэжлийн уралдаанд оролцох суралцагчдыг шалгаруулах зорилгоор сантехникийн мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дунд сантехникийн ур чадварын уралдааныг зохион байгуулсан бол өнөөдөр Ховд, Увс Говь-Алтай аймгуудын Хөгжил политехник коллеж, Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн сантехникийн ангийн суралцагчид өөрөөр хэлбэл "Монгол Ур чадвар-2018" уралдаанд оролцох суралцагчдын дунд "Нөхөрсөг" тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг Ховд хөгжил Политехник коллежийн Сантехникийн багш С.Батаагийн Баруун бүсийн багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтын хүрээнд "Дэлхийн ур чадварын уралдааны мэдээлэл, арга зүй олгох нь" сэдвийн хүрээнд тус сургуулийн хичээлийн III байр, Сантехникийн мастерын газарт зохион байгуулсан байна. Энэ үеэр тэмцээнд оролцогчдод "Дэлхийн ур чадвар" уралдааны талаар мэдээлэл өгч, хуванцар хоолойн маталт, тооцоолол 45,90 градус даалгавар хийж гүйцэтгэн, нөхөрсөгөөр өрсөлдсөн байна. Эцэст нь оролцогч тус бүрийн даалгаварын гйүцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, "Монгол Ур чадвар-2018" уралдаанд хэрхэн бэлтгэх, цаашид юуг анхаарах талаар зөвлөмж өгсөн байна.