"Хаш Сондор" шүдний эмнэлэг байгуулагдаж, үүд хаалгаа нээлээ



Ховд аймагт Шүдний 10 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр бас нэгэн шинэ эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Энэ бол "Хаш Сондор" нэртэй шүдний эмнэлэг юм. Амны хөндий, шүдний эрүүл ахуй, эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулах тус эмнэлэг нь 2 их эмч, сувилагч, үйлчлэгч гэсэн тогтмол орон тоотой үүнээс гадна эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр мэргэжлийн эмч нартай гэрээ байгуулан ажиллах юм байна. Шинээр үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд 20 хувийн хямдралтай үйлчлэхээр болжээ.

ВИДЕО:



Баг хамт олноо мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нараар бүрдүүлж, орчин үеийн техник, багаж хэрэгслэлийг суурилуулахаас гадна хамгийн гол нь Шүдний эмнэлэгийн эрүүл ахуй стандартын шаардлагыг бүрэн хангаж тохижуулсан "Хаш Сондор" шүдний эмнэлэгээр та бүхэн өргөнөөр үйлчлүүлж өөрийн болон гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаараарай. Шүд эрүүл бол бие эрүүл.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ