Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутаг дах айлчлалынхаа хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ийн гишүүн О.Батнасан нарын хамтаар Ховд их сургуульд айлчиллаа.
Энэ үеэр багш нарын эрдэм шинжилгээний бүтээл, оюутны гар урлалын бүтээл, ардын урлагийн бяцхан тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд ХИС-ийн бахархлын танхимаар зочлон ХИС-ийн хүндэт дэвтэрт гарын үсгээ үзэглэлээ.
Энэ үеэр Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр сургуулийнхаа өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, санал хүсэлтээ уламжиллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон дагалдан яваа Засгийн гаүрын гишүүд 39 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчит, магадлан итгэмжлэгдсэн хөдөөгийн ууган их сургуулийн нэг Ховд их сургуульд эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, орчин үеийн номын сантай болох асуудлыг өргөн барих, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран хэвлэлийн үйлдвэр байгуулах, дулааны өр төлбөрийн асуудалд анхаарал хандуулахаа уламжиллаа.