Олон улсын хүүхдийн ”Найрамдал” цогцолборын “Найрамдал-2018” экипаж Ховд аймагт зохион байгуулагдаж байна



Улсын Их Хурлын  гишүүн,  Ховд  аймгийн  нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын   ивээл дор  Олон улсын  хүүхдийн ”Найрамдал” цогцолборын “Найрамдал-2018” экипаж Ховд аймагт  03 дугаар сарын 20-ноос 24-ны өдрүүдэд ажиллаж байна. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын анги, хамт олныг  идэвхжүүлэх, сурагчдыг  хөгжүүлэх,  өсвөр  үеийнхнийг  зөв хандлага,  төлөвшилтэй болгох зорилготой  “Найрамдал-2018” экипажийн үндсэн  үйл ажиллагаа, сургалтын нээлтийн арга хэмжээ  өнөөдөр  аймгийн төв талбайд  боллоо.



Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг,  УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" цогцолборын захирал О.Доржсүрэн  болон аймгийн  төвийн ерөнхий боловсролын  1, 2, 7 дугаар сургууль, Прогресс  сургуулийн  дунд, ахлах ангийн  сурагчид оролцов.



ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ