УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийнхоо сумдын малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэв



Ховд аймгийн нийт сумдад цастай байж 14 суманд өвөлжилтийн байдал хүндхэн өнгөрсөн. Хүндхэн өвлийг зутруухан давсан малчид одоо мал төллөх их ажилдаа ороод байна. Өвөл, хавартаа байгаль цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас Ховд аймгийн зарим малчид эх малаа хээлтүүлээгүй ч энэ хавар Ховд аймаг 1 сая 300 мянган толгой эх мал төллөнө. Одоогоор нийт эх малын 4-5 хувь буюу 20 гаруй мянган эх мал төллөсөн мэдээтэй байна. Энэ цаг үед малчдад өвс тэжээл нэн чухал хэрэгцээтэй байдаг учраас УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийнхоо сумдын малчдад өвс тэжээлийн тусламж үзүүллээ. Өөрөөр хэлбэл Буянт, Манхан, Мөст сумдын малчдад нийт 4600 боодол буюу 100 тн үнэгүй өвс хүлээлгэн өглөө. Мөн шаардлагатай бол 50 кг-ийн хорголжин тэжээлийн хямдралтай үнээр олгож байгаагаа уламжиллаа. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ