БОЭТ-ийн тасгуудад 105 ширхэг ор хүлээлгэн өгөв

Image may contain: 13 people, people standing and indoor

Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн дэмжлэгтэйгээр нийгмийн салбарт 15 хөтөлбөрийг шинээр, 2 хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, түүнд нийт орон нутгаас 1.7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байна. Хөшөөт хөгжил сангийн 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин” хөтөлбөр тусгагдаж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын Эрүүл мэндийн төвийг стандартын шаардлага хангасан ороор хангах зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд 2017 онд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, БОЭТ-ийн тасгуудад 105 ширхэг ор хүлээлгэн өгөв. 

ВИДЕО:


Энэхүү ажил нь эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлээд зогсохгүй ард иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ая тухтай орчин нөхцөлд үйлчлүүлэх боломжийг сайжруулах ач холбогдолтой байгааг салбарынхан онцлов.

Image may contain: indoor

Дашрамд дурьдахад Орон нутгаас Эрүүл мэндийн салбарт гурван томоохон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, түүнд 485 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2017 онд БОЭТ-ийг бүрэн камержуулах, нярайн шарлалтыг эмчлэх аппарат олгох, мэс заслын тасагт хүүхдийн мэс заслын багаж олгох, Амаржих газрын халаалт, бохирын засвар үйлчилгээг засварлах, эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг урамшуулах зэрэг тулгамдсан асуудлыг хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэсэн байна.

Image may contain: one or more people, people sitting and indoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ