Түлшийг 70 хувь хэмнэж, утааг 95 хувь багасгах “НҮҮДЭЛЧИН” зуухыг Ховд аймагт туршиж байна



Утааг бууруулах талаар ярьдаг ч тэр бүр ажил хэрэг болохгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 айлд туршилтаар тавигдаад байгаа утааг бууруулж, түлш хэмнэх “Нүүдэлчин зуух” хэр үр дүнтэй байгаатай УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцлаа. Жаргалант сумын гэр хороололд 8000 гаруй өрх амьдардаг үүнээс 5220 айл гэрт амьдардаг, 49 аж ахуй нэгжийн 57 бага оврын зуухууд гал түлж утаа гаргаж байгаа юм. Эдгээрээс ядаж 5220 гэрт амьдардаг айлуудаа "НҮҮДЭЛЧИН" зуухтай болговол утааг багасгах, өвөлд түлдэг нүүрсээ 3 дахин багасгах боломж байгааг албаныхан тооцоо судалгааны үндсэн дээр онцлон тайлбарлаж байлаа. Мөн Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Эко түлшийг иргэд хэрэглээд хэвшчихвэл утааг бүрэн бууруулах боломж бүрдэнэ. Учир нь “НҮҮДЭЛЧИН” болон ердийн гэрийн зуухны яндангаас гарах утаанд агаар бохирдуулагч хийн үзүүлэлтийн ТЕСТО-360 багажаар хэмжилт хийхэд “НҮҮДЭЛЧИН”-наас гарч байгаа хорт хийн хэмжээ ердийн зуухныхаас дунджаар 2,4-7,4 дахин бага байгааг Мэргэжлийн хяналтын газраас ирүүлжээ. Тухайн зуух ямар нэг нүүрс түлээ голохгүй, гэхдээ бүхэл нүүрснээс илүүтэй бүрэн шаталттай ЭКО нүүрсийг хэрэглэвэл утааг бүрч илүү багасгах боломтой аж. Утаагүй “Нүүдэлчин” зуух нь галлах явцдаа гарсан утаагаа дахин хийжүүлэн дахин шатаах технологи дээр үндэслэсэн ба дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалттайгаар тусгай керамик доторлогоотой бүтээгджээ. 
Мөн Олон улсын чанарын стандартад нийцсэн, мод, нүүрсний 40-50 хувийн хэмнэлттэй, түлшний хэрэглээ нь хяналттай, хэрэгцээгээрээ нэмж болдог, уламжлалт аргаар галладаг, хийц өнгө үзэмжийг Монгол ахуйд тохируулсан, нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлш ашиглахад тохиромжтой, дулаанаа удаан барих зэрэг олон давуу талуудтай ажээ.

ВИДЕО:



Төв аймгийн Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ зэрэг гурван суманд 3200 ширхэг “НҮҮДЭЛЧИН” зуухыг нийлүүлсэн байна. Судалгаагаар утаа 2 дахин мэдэгдэхүйц буурчээ. Тэгвэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 айлд "НҮҮДЭЛЧИН" зуухыг туршилтаар тавьсан бөгөөд “НҮҮДЭЛЧИН” зуухыг ашигласанаар түлш хэмнэх, өмнөх зуухуудыг бодвол цай хоол хийж болдог, ширэмтэй, бүрэн шаталттай, утааг 3 дахин бууруулах ач холбогдолтой байна гэдгийг иргэд онцолж байлаа. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ