"Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал" төслийн хамтрагч талуудын уулзалт боллоо



Ховд аймгийн Дарви, Чандмань сумдад хэрэгжүүлж буй "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал" төслийн хүрээнд 2018 оны 03-р сарын 05 нб өдөр хамтрагч талуудын төлөөллүүд уулзаж зөвлөлдлөө. Уулзалтаар нутгийн иргэд байгалиа хэрхэн хамгаалах, үүний хажуугаар  амьжиргаагаа хэрхэн дээшлүүлэх боломж байгаа, орон нутгийн төр захиргааны байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Уулзалт зөвлөгөөнийг TNC буюу "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал" төслөөс зохион байгуулсан бөгөөд TNC олон улсын байгууллагын Шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Ю.Баяржаргал, Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал төслийн зохицуулагч Л.Пүрэвдулам,"Саруул хөдөө" ТББ-ын чиглүүлэгч У.Тунгалаг,Нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтэн Б.Ганхуяг, төслийн орон нутгийн ажилтан, Д.Цэвээнравдан нар оролцогч, хамтран ажиллагч талуудын 60 гаруй төлөөлөлд мэдээлэл өглөө.

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ