“Бөгтөр бөхөн буян дагуулна” Малчдад туслах аян эхэллээ



Бөхөнгийн ач холбогдол үнэ цэнийг ойлгуулахын тулд цаг хүндэрсэн үед малчдад эм, витамин тарааж бөхөнг зөвөөр ойлгуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Бөгтөр бөхөн буян дагуулна” Малчдад туслах аяныг  3-р сарын 05 ны өдрөөс эхлүүллээ. Өөрөөр хэлбэл Ховд, Говь-Алтай аймгийн бөхөн бүхий 9 сумын 900 өрх айлд бөгтөр бөхөнгийн буяныг хүргэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбарын захирал Байгалмаа аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхтэй уулзаж хийх ажлынхаа талаар танилцууллаа. “Бөгтөр бөхөн буян дагуулна” Малчдад туслах аяны хүрээнд ажлын 3 хэсэг Ховд аймгийн Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сум, Говь Алтай аймгийн Хөх морьт, Баян Уул, Төгрөг сумдад ажиллаж бөхөнгийн буяныг түгээж ажиллана

ВИДЕО:

 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ