“Мөнгөлөг шагшуурга 2018” арга хэмжээний үеэр Мерси Кор ОУБ-ын баруун бүсийн төвөөс 17 сумын 15000 гаруй иргэдэд LTS-2 төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөв



2018 оны 2 дугаар сарын 24-25 ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга 2018” арга хэмжээний үеэр Мерси Кор ОУБ-ын баруун бүсийн төвөөс LTS-2 буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнгийн талаар 17 сумын 15000 гаруй иргэдэд мэдээлэл өгч, 300 гаруй иргэдэд төслийн хүрээнд хэвлэгдсэн "Зудыг давсан зузаан туршлага" гарын авлага, 800 гаруй иргэдэд цаг агаарын болон бэлчээр, цасны зузааны мэдээллийг гар утасны мэссэжээр хүлээн авах зааварчилгаа бүхий нугалбарыг тараасан байна. Мөн хамтран ажиллагч байгуулагууд болон сумдын сурталчилгааны гэрээр нь орж орон нутгийн малчид, тариаланчид, ард иргэдэд мэдээлэл түгээлээ. 

 
ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ