Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутагт газар хөдлөлт болжээ



Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Дэлийн булаг” гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болсон байна.
Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс урд зүгт 7 км-т, Ө 47000/0.5//, У 92084/00/// 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар Зэрэг сумын Засаг даргын орлогчоос 10:44, 13:58 цагуудад тодруулж асуухад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэсэн мэдээллийг өглөө гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ