2018 оны 02-р сарын 24-нөөс 02-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2018 оны 02-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 02-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар  ялимгүй цас орно.  Салхи баруунаас 4-9м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өнөө шөнө Их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар  20-25 градус, маргааш өдөр 7-12 градус, бусад  нутгаар өнөө шөнө 13-18 градус, маргааш өдөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.   

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с. Агаарын температур өнөө шөнө 20-22  градус хүйтэн, маргааш өдөр 8-10 градус хүйтэн байна.

2018 оны 02-р сарын  24-нөөс 02-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 24-нд уулархаг нутгаар, 25,28-нд зарим газраар ялимгүй цас орно.

Салхи: 24-26-нд 6-11м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с  хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.

Агаарын температур: Хүйтний эрч суларч Их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн  байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ