2018 оны 02-р сарын 19-нөөс 02 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
22,24-нд уулархаг нутгаар, 25-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи: 21-25-нд 6-11м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с  хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.

Агаарын температур: Их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө  11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ