Сар шинийн баярыг угтан Ховд их сургууль ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Ховд их сургуулийн захиргаанаас жил бүр уламжлал болгон сар шинийн баярын өмнө гавьяаны амралтад гарсан ахмад профессор багш, ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг билээ.
Энэ уламжлалын дагуу XVII жарны “Нөхөрсөг” хэмээх Шар Нохой жилийн сар шинийн баярын өмнө ахмад буурлуудаа хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэн, гарын бэлэг гардуулж, Тахиа жилийнхээ ололт, амжилт, бүтээн байгуулалттай танилцан сэтгэл зүрхээ зориулан, залуу халуун насаа сурч, ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн төрөлх нэгэн өдрийг дурсамж хүүрнэн өнгөрүүллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ