Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх-эрх зүйн тэнхимийн Эрхзүйн IV курсын оюутан Л.Мөнхцоожийн
"Миний урлан-2" хайчилбар зургийн үзэсгэлэн Ховд зочид буудалд өнөөдөр нээлтээ хийлээ. Уран бүтээлчээс чамгүй тэсвэр хатуужил, харааны болон гоо зүйн нарийн мэдрэмж шаарддаг цаасан урлалын нэг төрөл болох хайчилбар зургийн 30 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна.
Үзэсгэлэнд дэлгэн тавьсан бүтээлүүдийн хувьд үндэсний түүх соёлыг харуулсан дахин давтагдашгүй, уран нарийн хийцтэй хайчилбарууд зонхилжээ. Хайчилбар бол өнгөний хоёр туйлаар урладаг ухаан бөгөөд амьдралыг гэрэл сүүдрээр хослуулан үзүүлдэг, хар хавтгай цаасыг хайчилж цагаан дүрсээр орон зай үүсгэдэг өвөрмөц урлаг юм. Түүний хувьд 2016 оноос эхлэн хайчилбарыг сонирхон суралцаж эхэлсэн бөгөөд орон зай, гоо зүй, харааны өндөр чадвар шаардсан цаасан урлалын төрлийн бүтээлээр бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа туйлын их баяртай байгаагаа хэлж байсан юм.
ВИДЕО: