2018 оны 1-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 50.8 мян.толгой мал зүй бусаар хорогджээ.



1-р сарын 30  байдлаар аймгийн хэмжээнд 50.8 мян.толгой мал зүй бусаар хорогджээ. Урьд оны мөн үетэй харьцуулахад хорогдол 45.8 мянгаар  нэмэгджээ. Чандмань сум нийт хорогдол 42.8 % ийг эзлэж байна. Манай аймгйин нийт нутгаар гандуу, газрын гарц тааруу, малын хэвтэр бууц, өвс тоос нь муудсанаас, маш их хүйтэрч байгаагаас мал их хорогдож эхэлж байна.

Том малын зүй бус хорогдлын мэдээг багаар үзэхэд  Чандмань сумын Сүлжээ /5394/, Дөргөн сум Аргалант /4865/, Чандмань сум Баянхайрхан /4530/, Тахилт /3433/, Талын булаг /3277/, Жаргалант /3036/, Урд гол /2052/, Мянгад Цагаан булан /1580/, Дөргөн сум  сээр //1370/, Манхан сум  баянгол /1323/, Мянгад сум  Чацаргант  /1030/ мал тумс хорогдож, хамгийн хүндрэлтэй багийн тоонд орж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ