Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж байгаа
“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ–ны аргыг ашиглах нь 2“ буюу
LTS-2 төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд
“Бэлчээрийн менежментийн ЗАГВАР төлөвлөгөө боловсруулах” үйл ажиллагаа хэрэгжих юм. Иймээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах түншлэгчдийн мэдээллийг сонсож, хамтран ажиллагсдын уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгох зорилгоор ажлын хэсгүүдийн анхны уулзалтыг тус суманд зохион байгууллаа. Уулзалтанд Мерси Кор ОУБ-ын LTS2 буюу “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ - ны аргыг ашиглах нь 2 “ төслийн менежер Б.Энхтуяа, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, ИТХ-ын нарийн бичгийн дарга Отгонбаатар, Мерси Кор ОУБ-ын орон нутгийн зөвлөх Т.Ахай, Аймгийн БАХ-ны тэргүүн А.Отгонбаяр,Мерси Корын Баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх , Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, багийн ИНХ-ын дарга, багийн засаг дарга, аймгийн Газрын алба, ХХААГ, Ховд Их Сургууль, “Алтай эзэд” ТББ, Эрдэнэбүрэн сумын малчдын төлөөлөл нийт 93 хүн оролцов.
ВИДЕО: