2018 оны 01-р сарын 29-нөөс 02 дугаар сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 
02 дугаар сарын 05-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 02 дугаар сарын 04,05-нд Алтайн салбар уулсаар түр зуур 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.
Агаарын температур: Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ