2018 оны 01-р сарын 28-наас 02-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2018 оны 01-р сарын 26-ны өдрийн 20 цагаас 01-р сарын 27-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс 3-8м/с, зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Агаарын температур өнөө шөнө Алтайн өвөр говийн нутгаар 27-32 градус, маргааш өдөр 17-22 градус, бусад нутгаар өнөө шөнө 35-40 градус, маргааш өдөр 24-29 градус хүйтэн байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно.  Салхи зүүн өмнөөс 3-8м/с. Агаарын температур өнөө шөнө 37-39 градус хүйтэн, маргааш өдөр 24-26 градус хүйтэн байна.

2018 оны 01-р сарын  28-наас 02-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ


Хур тунадас: 28-нд зарим газраар ялимгүй цас орно.
Салхи: 28-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.
Агаарын температур: Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.
Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч суларна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ