Санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын эрх тэгш харилцах чадамжийг бэхжүүлж, уг харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын байгууллагын үүрэг, эрсдэлд суурилсан шалгуур стандартыг боловсронгуй болгох зорилгоор манай улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд 18 буюу түүнээс дээш насны санхүүгийн харилцаанд оролцож буй иргэд болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч рүү чиглэсэн байна.
Аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, Монголын Ипотекийн Корпораци, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамран зохион байгуулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулагдах
"САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ АЯН"-ыг Монголбанкны Ховд дахь салбар эхлүүлж аяны нээлтэнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй банкны салбарын удирдлагууд, даатгалын газар, банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн нийт 14 хүн оролцлоо.
ВИДЕО: