Дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилгоор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд төрийн өмчийн болон хувийн 95 их, дээд сургуулийн төлөөлөл нийт 870 гаруй багш, судлаач, эрдэмтэн оролцож байгаа бөгөөд Ховд их сургуулийн багш, ажилтны төлөөлөлөөс бүрдсэн 15 хүн оролцож байна. Зөвлөгөөн 01-р сарын 27 нд өндөрлөнө. Огноо: 1/26/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1323 Мэдээ таалагдсан: