ХИС-ийн багш нар ОХУ-ын Алтайн БНУ, Алтайн хязгаарын их, дээд сургуулиудад туршлага судалж байна

Image may contain: 10 people, people standing and indoor

Хамтран ажиллагч их сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн тэнхимүүдээс туршлага судлах, хуваалцах, эрдэм шинжилгээ болон судалгааны төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бололцоог судлах, профессорын хүрээнд их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ХИС-ийн багш, ажилтнуудаас бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ- ын Алтайн хязгаар, Алтайн Бүгд найрамдах улсыг зорьж, хамтран ажиллагч их сургуулиудад туршлага судалж байна.

Image may contain: 4 people

Тэдний энэ удаагийн туршлага судлах аялал Горно-Алтайн их сургуулиас эхэлж байгаа бөгөөд дараагийн өдрүүдэд удирдамжийн дагуу Бийск хот дахь В.М.Шукшины нэрэмжит Алтайн хүмүүнлэг-багшийн их сургууль, Барнаул хот дахь Ползуновын нэрэмжит Алтайн техникийн их сургууль, Алтайн их сургууль, Алтайн хөдөө аж ахуйн их сургуулиудад зочилсноор үргэлжлэх юм гэж ХИС-аис мэдээллээ,

Image may contain: 9 people, people smiling, people standing and indoor

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ