Ховд их сургууль "ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ"-тэй боллоо



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн  “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-ийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. МУБИС анхны “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ” нь Монголын их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад зориулан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна мультимедиа студийн тусламжтайгаар зайны сургалтын хичээл, лекцийн бичлэг, багш, оюутны үйл ажиллагаа, туршлагыг сурталчилах ажлыг гүйцэтгэх, багш нарын боловсруулсан сургалтын ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах, зайны сургалт болон үнэлгээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах юм. 



 “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-н нээлтийн үеэр уг төвөөс Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн зайны сургалтын төвүүдэд шууд дамжуулж хамтран ажиллаа. Дээд боловсролын багшийн, түүн дотроо багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох  ажлын хүрээнд Зайны сургалтын 5 төвийг МУБИС, Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургууль дээр тус тус байгуулсан байна.



Тийм ч учраас тус төвийн нээлтэнд дээрх сургуулиудын захирлууд оролцож баяр хүргэн үг хэлсэн байна. Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр хэлэхдээ: Техник технологи хурдацтай хөгжиж онлайн хэлбэрээр боловрсол эзэмших хандлага дэлхий нийтэд тархсан энэ цаг үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их дээд сургуулиудийн сургалтын чанарыг дэмжих зорилгоор Ховд их сургуульд зайны сургалтын төв байгуулсанд Ховд их сургуулийнхаа нийт эрдэмтэн, багш нар, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Алсын зайн сургалтын төв байгуулагдаж тэр дундаа алслагдсан бүс нутгийн дээд боловсролын байгуулагууд руу үйл ажиллагаагаа чиглүүлж, хамтран ажиллах болсон нь ялангуяа орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрэх нэг алхам хийгдлээ гэж үзэж байна гэжээ.



Дээрхи төвүүдтэй хамтран ажиллах, үндэсний түвшний үйл ажиллагаа зохион байгуулах, арга зүйгээр хангаж ажиллах чиг үүргийг МУБИС-ийн "Мэдээллийн технологи, зайн сургалтын алба" хариуцан ажиллах юм байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ